БАГШИЙН ХӨГЖИЛ

Сурагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах ажлыг сайжруулах хүрээнд манай сургуулийн нийт багш, ажилтнууд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн 'АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ-ҮЙЛЧИЛГЭЭ' үзүүлэх мэдлэг, чадвар олгох сургалтад 3 өдрийн турш хамрагдан, сертификатаа гардан авлаа.

Сургалтыг чанартай зохион байгуулсан Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн хамт олонд болон сургалтад идэвхтэй хамрагдсан багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.