ТАЛАРХАЛ

2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Шинэ Үе сургуулийн удирдлагууд Математик, физик, биологийн хичээлээр Монгол хүүхдүүдийн оюун ухааны цар хүрээг дэлхийд таниулан, олон улсын олимпиадаас медаль хүртсэн багш, сурагчдаа хүлээн авч, халуун дотно яриа өрнүүлэн баяр хүргэж, урамшууллаа. Үүнд: Япон улсын Чиба хотод зохион байгуулагдсан олон улсын математикийн 64 дүгээр олимпиадын хүрэл медальт 10В ангийн сурагч Б.Тэнүүнсайхан, бэлтгэсэн Математикийн тэнхимийн хамт олон, Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдсан олон улсын физикийн 53 дугаар олимпиадын хүрэл медальт 10Б ангийн сурагч Г.Батбаяр, бэлтгэсэн багш Г.Ариунболд, Арабын Нэгдсэн Эмират Улсын Эль-Айн хотод зохион байгуулагдсан олон улсын биологийн 34 дүгээр олимпиадын хүрэл медальт АйБи хөтөлбөрийн 11 дүгээр ангийн сурагч Г.Мишээл, бэлтгэсэн багш Д.Чинзориг нарт хүндэтгэл үзүүлсэн юм. Сурагчдаа олон улсын олимпиадад амжилттай бэлтгэсэн багш нарыг тус бүр 10,000,000 төгрөг, математикийн тэнхимийн хамт олныг 1,000,000 төгрөг, олимпиадад онцгой амжилт үзүүлсэн сурагч тус бүрт сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг болон 3,000,000 төгрөгөөр шагналаа.

Сурагчдаа амжилттай бэлтгэсэн багш нартаа, хүүхдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэхэд багш, сургуультай нягт хамтран ажилладаг хүндэт эцэг эх, асран хамгаалагчдадаа халуун баяр хүргэе.