СУРАГЧИЙН ХӨГЖИЛ 

Манай сургууль нь сурагчдынхаа нийгэм, сэтгэл зүйн хөгжил, амьдрах ухааны чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны 09 сарын 16-наас 09 сарын 18-ны өдрүүдэд ДХИС-тай хамтран ахлах ангийн 180 сурагчдаа ‘Амьдрах ур чадвар’ олгох 3 хоногийн танхимын бус сургалтад хамрууллаа.

Хөтөлбөрийн зорилго нь:

Суралцагчдыг болзошгүй аюулт үзэгдэл, ослыг төсөөлж, аюулгүй байдлын бэлтгэлтэй байхад сургах, өөрийгөө хамгаалах, бусдад туслах, анхны тусламж үзүүлэх, аюулгүй зөв сонголт бүхий үйл хөдлөл хийж чаддаг болоход нь дэмжих;

Сайн дурын үйл ажиллагаанд хэрхэн оролцох, аливаа нөхцөлд дасан зохицож амьдрах чадвартай, амьдралын зөв дадал хэвшилтэй болоход нь туслах;

Суралцагчдад цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох зэрэг олон талын ач холбогдолтой байсан.

Хөтөлбөрийн үр дүнд:

Сурагчид халуунд халж, хүйтэнд хөрж, тэсвэр тэвчээр гарган, аливаа нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, дасан зохицохоос гадна цэргийн нормын хоол идэж, өглөө оройн нэгдэл, жагсаалын бэлтгэл хийн, жагсаалын 16 тоот дасгал хийх үедээ нэг хүн шиг хөдөлж, гүйж бие биеэ илүү ойлгон хайрлаж нэг насаараа мартамгүй сайхан дурсамжийг анги хамт олон, багш нартайгаа хамт бүтээлээ.

‘Амьдрах ур чадвар’ олгох сургалтын бичлэгийг https://fb.watch/pAByBeDoqH/ холбоос дээр дарж үзнэ үү? 

ТАЛАРХАЛ:

‘Амьдрах ур чадвар’ олгох 3 хоногийн танхимын бус сургалтыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан 10-12р ангийн нийт суралцагчид, Б.Даваасүрэн, Т.Баттулга, Б.Ариунзул, Б.Молом, Ц.Мөнхтунгалаг, Ш.Ариунгэрэл багш нар, сурагчдын аюулгүй байдлыг ханган ажилласан ахлах сургуулийн зөвлөх, судалгааны эсээний зохицуулагч Б.Даваажаргал, эмч Х.Өнөрмаа, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх бүх боломжийг бүрдүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүх зардлыг (28,643,516₮) гарган дэмжин ажилласан ‘Шинэ Үе’ сургуулийн захиргаа болон ДХИС-ын сургалтын сургалтын албаны хамт олон, хөтөлбөрийн санаачлагч ‘Шинэ Үе’ сургуулийн гадаад харилцааны менежер, ахлах сургуулийн зөвлөх М.Мядагмаад баярласан талархсанаа илэрхийлье!