СУРАГЧИЙН ХӨГЖИЛ

“Шинэ Үе” сургуулийн XI-XII ангийн сурагчдад зориулсан гадаадын их дээд сургуулиудын төлөөлөгчидтэй уулзан, их дээд сургуулийн элсэлтийн шалгуурын талаар үнэн зөв, бодит мэдээллийг албаны эх сурвалжаас авах, сонирхсон мэргэжлийнхээ талаар судалгаа хийхэд нь туслах зорилготой боловсролын үзэсгэлэн 2023 оны 10-р сарын 26-ны өдөр Шинэ Үе сургуульд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд Америк, Хятад, Шанхай, Их Британи, Тайван, Япон, Казакстан зэрэг улсуудын 17 их дээд сургуулийн элсэлтийн албаны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан анги удирдсан багш нар болон сургуулийн удирдлага, ажилтнууддаа талархал дэвшүүлье.