САЙН ҮЙЛСИЙН АЯН

IB дипломын хөтөлбөрийн цөм хичээлийн нэг болох CAS буюу нийгэмд чиглэсэн сайн дурын ажлын хүрээнд Шинэ Үе сургуулийн 20 жилийн ойг угтан зохион байгуулсан сайн үйлсийн аян 2023 оны 10 сарын 09-өөс 10 сарын 30-ны хооронд явагдлаа.

Тус аянд Шинэ Үе сургуулийн 1-12-р ангийн 986 сурагч, эцэг эх асран хамгаалагч 78 багш, ажилтан албан хаагч оролцлоо. Сайн үйлсийн аянд оролцогчид дараах 4 төрлийн 4893 ширхэг зүйлсээр хандив өргөсөн.

Үүнд:

  1. Хувцас
  2. Тоглоом
  3. Хичээлийн хэрэгсэл
  4. Ахуйн хэрэглээний зүйлс.

Сайн үйлсийн аяны хүрээнд нийт 983 тооны малгай, бээлий, оймс, өмд, цамц, гадуур хувцас гэх мэт төрлийн хувцас, 950 тооны тоглоом, 1963 тооны хичээлийн хэрэгсэл, 997 тооны ахуйн хэрэглээний зүйлс цугларсан.

IB хөтөлбөрийн суралцагчид маань анги удирдсан багш нар болон эцэг эх, асран хамгаалагчдын хамтаар сайн үйлсийн аянд цугласан нийт хувцас, тоглоом, ахуйн хэрэгсэл, хичээлийн хэрэгслүүдийг ангилж, ялган, бүртгэл хөтөлж, угаалгын газар өгч угаалган хатааж, савлаж, хаягжуулан дараах байгууллагуудад хүргэгдэхэд бэлдсэн бол багш нар маань тэнхим бүрээрээ хуваагдан сурагчдын хамт дараах 5 байгууллагад хүргэж өгсөн.

Үүнд:

  • Дэлхийн зөн
  • Кристина Ноблийн хүүхдийн сан
  • Монголын Улаан Загалмайн нийгэмлэг
  • Ид шидийн орон
  • Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв

Дээрх таван байгууллагуудад хүргэгдсэн эд зүйлс нийт 5 портер хэмжээтэй болсон.

Энэхүү сайн үйлсийн аянд сургууль, анги, гэр бүл, эцэг эхээ төлөөлөн оролцсон Шинэ Үеийнхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй! Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!