БАЯРТ МЭДЭЭ

АНУ-ын эрдэмтэн, Нобелийн шагналт ЛАЙНУС ПАУЛИНГ-ийн нэрэмжит “Science fair 2023” арга хэмжээ нь 11-р сарын 11-нд МУБИС дээр зохион байгуулагдаж Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн 5-12 дугаар ангийн 500 гаруй сурагчид өөрсдийн хийсэн бүтээл, шинжлэх ухааны мэдлэгээрээ өрсөлдсөн байна.

Энэхүү уралдаанд манай сургуулийн биологийн багш С.Тамирын удирдсан 9 дүгээр ангийн сурагчдын баг "Biological assessment of water quality of the Selbe River in Ulaanbaatar, Mongolia"-Сэлбэ голын усны бохирдлыг биологийн аргаар үнэлэх нь сэдэвт судалгааны ажлаар оролцож ТЭРГҮҮН БАЙР эзэллээ.

Сурагч С.Ялгуун, У.Должинсүрэн, М.Мөнх-Оргил, Б.Солонго, Б.Индранил, М.Мөнххүсэл, М.Энхмэнд нартаа баяр хүргэе!

Санаачилсан биологийн багш Д.Чинзориг, IB12 дугаар ангийн сурагч С.Хүслэнзаяа нар, мэргэжлийн чиглүүлэг, зааварчилгаа өгсөн МУИС-ийн багш Д.Нарангарвуу, МУБИС-ийн багш Ч.Сувдцэцэг болон сургалтын таатай орчин нөхцөлөөр хангаж, үргэлж дэмжиж байдаг Шинэ Үе сургуульдаа баярлалаа.

Амжилттай оролцсон багш, сурагчдадаа баяр хүргэж, сурах эрхэм үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.