ОЛИМПИАДЫН АМЖИЛТ

2023 оны 11р сарын 11-нээс 11р сарын 12ны өдрүүдэд Олонлог сургуулиас зохион байгуулсан ТУСГААР ТОГТНОЛ олимпиадад нийслэл болон орон нутгийн багш, суралцагчид авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Манай сургуулийн сурагчид амжилттай оролцсоноос:

  • 11а ангийн сурагч Б.Тэнүүнсайхан 12-р ангийн төрөлд ХҮРЭЛ медаль
  • 10а ангийн сурагч М.Амин-Эрдэнэ МӨНГӨН медаль
  • 9а ангийн сурагч Б.Тэгшбилэг МӨНГӨН медаль
  • 8в ангийн сурагч М.Баярмаа АЛТАН медаль
  • 8в ангийн сурагч О.Баатархүү МӨНГӨН медаль
  • 6б ангийн сурагч Б.Өрнөл ТУСГАЙ байр тус тус эзэллээ.

Бэлтгэсэн багш, амжилттай оролцсон сурагчдадаа баяр хүргэе.