БАГШИЙН АМЖИЛТ

2023 оны 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан 2023-2024 оны хичээлийн жилийн Сүхбаатар дүүргийн "Шилдэг илтгэл" шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд манай сургуулийн багш, удирдлагууд амжилттай оролцсоноос:

  • ЕБС-ийн удирдах ажилтны төрөлд сургалт хариуцсан захирал Т.Ханджав, сургалтын менежер Б.Эрдэнэтуул, Кембриж хөтөлбөрийн менежер Ж.Энхжаргал, АйБи хөтөлбөрийн зохицуулагч Г.Булган нар ТЭРГҮҮН байр,
  • Математикийн төрөлд Б.Ариунзул, Г.Пүрэвдулам багш нар ТЭРГҮҮН байр
  • Физик, мэдээлэл зүйн төрөлд Э.Түвдэнням, Ө.Отгонсайхан багш нар ДЭД байр,
  • Түүх, нийгэм, газарзүйн төрөлд Б.Мөнхболор, Б.Даваасүрэн багш нар ГУТГААР байр тус тус эзэллээ.

Мөн хамт олноо төлөөлөн амжилттай оролцсон бага ангийн багш Д.Мөнхжаргал, Б.Нансүрмаа, Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш Ш.Гүнжидмаа, Англи хэлний багш , Б.Отгонзаяа, Г.Сайнсанаа нартаа талархал илэрхийлье.

Шалгарсан багууддаа дараагийн шатны тэмцээнд нь амжилт хүсье.