БАЯРТАЙ МЭДЭЭ

Манай сургуулийн сурагчдын шинэ жилийн баяр 12 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд өвлийн өвгөн , цасан охин, шилдэг сайхан үзүүлбэртэй (илбэ, цагираг, жонглёр, үлгэрийн баатрууд), ширээ дүүрэн амттантай , баяр хөөрөөр дүүрэн боллоо. Сургуулиас бага ангийн 28 бүлэгтээ Санта брэнд бялуугаар ширээг нь чимэглэсэн бол дунд, ахлах ангийн бүлэг бүрээс Тэргүүний, Хичээнгүй, Үлгэр жишээч, Оны онцлох амжилт гаргасан, Шинэ жилийн баярын үзүүлбэрт оролцсон болон сургуульдаа нийгмийн идэвхээр тэргүүлж буй охид, хөвгүүдийн зөвлөлийн нийт 161 хүүхдийг бэлэг , өргөмжлөлөөр шагналаа.

Нийт сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагчдадаа шинэ оны мэнд хүргэе.