СУРАГЧИЙН ХӨГЖИЛ

Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 2023 оны 12 дугаар сард сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулж аваргуудаа тодруулан сургуулийн зүгээс нийт 84 медаль өргөмжлөл, 6 цом, 6 бялуугаар шагнаж урамшууллаа. Тус тэмцээнд дунд ахлах ангийн нийт 378 гаруй суралцагчид 6-7, 8-9, 10-12-р анги гэсэн гурван насны ангиллаар хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан бусдыгаа манлайлан оролцсоноос:

6,7-р ангийн ангилалд эхний гурван байранд охидоос:

  • 1 дүгээр байранд Э.Мөнх-Оргил багштай 7в ангийн охидын баг
  • 2 дугаар байранд Г.Пүрэвдулам багштай 6а ангийн охидын баг
  • 3 дугаар байранд Б.Мөнхболор багштай 7б ангийн охидын баг

Хөвгүүдээс:

  • 1 дүгээр байранд Б.Батцэцэг багштай 6в ангийн хөвгүүдийн баг
  • 2 дугаар байранд Э.Мөнх-Оргил багштай 7в ангийн хөвгүүдийн баг
  • 3 дугаар байранд Э.Түвдэнням багштай 7г ангийн хөвгүүдийн баг тамирчид шагналт байранд шалгарсан бол тус насны ангилалд шилдгээр “ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ” тамирчнаар хөвгүүдээс 6в ангийн сурагч А.Тэмүүлэн, охидоос 6а ангийн сурагч Ц.Цолмон нар шилдгээр шалгарлаа.

Тэмцээний дунд ангийн 8,9-р ангийн ангилалд эхний гурван байранд охидоос:

  • 1 дүгээр байранд Г.Шийравжамц багштай 9а ангийн охидын баг
  • 2 дугаар байранд Ш.Гүнжидмаа багштай 9в ангийн охидын баг
  • 3 дугаар байранд Х.Нэргүй багштай 9б ангийн охидын баг

Хөвгүүдээс:

  • 1 дүгээр байранд Х.Нэргүй багштай 9б ангийн хөвгүүдийн баг
  • 2 дугаар байранд С.Тамир багштай 9г ангийн хөвгүүдийн баг
  • 3 дугаар байранд Г.Шийравжамц багштай 9а ангийн хөвгүүдийн баг тамирчид шагналт байранд шалгарсан бол тус насны ангилалд шилдгээр “ШИЛДЭГ ТОГЛОГЧ” тамирчнаар хөвгүүдээс 9б ангийн сурагч Г.Дөл, охидоос 9а ангийн сурагч Г.Эгшиглэн нар шилдгээр шалгарлаа.

Тэмцээний ахлах ангийн 10-12-р ангийн ангилалд эхний гурван байранд охидоос:

  • 1 дүгээр байранд Т.Баттулга багштай 12а ангийн охидын баг
  • 2 дугаар байранд С.Батбилэг багштай 11IB1 ангийн охидын баг
  • 3 дугаар байранд Д.Алтанбаяр багштай 12IB ангийн охидын баг

Хөвгүүдээс:

  • 1 дүгээр байранд Ш.Ариунгэрэл багштай 11IB2 ангийн хөвгүүдийн баг
  • 2 дугаар байранд Г.Золзаяа багштай 12б ангийн хөвгүүдийн баг
  • 3 дугаар байранд Т.Баттулга багштай 12а ангийн хөвгүүдийн баг тамирчид шагналт байранд шалгарсан бол ахлах ангийн ангилалд шилдгээр “ШИЛДЭГ ТОГЛОГЧ” тамирчнаар хөвгүүдээс 11IB2 ангийн сурагч У.Алтаншагай, охидоос 12а ангийн сурагч А.Энэргүнж нар шилдгээр шалгарлаа.