САЙН ҮЙЛСИЙН АЯН

Хүүхэд залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалж, хүнлэг энэрэнгүй үзэл төлөвшүүлэх, зорилтод бүлгийн хүүхэд багачуудад шинэ жилээр бэлэг өгч баярлуулах зорилготой Монголын Улаанзагалмай Нийгэмлэгийн Хүүхэд Залуучуудын Хөдөлгөөний "SANTA CHALLENGE" аянд манай сургуулийн Б.Даваасүрэн багштай IB11-3дугаар анги сургууль хамт олноо манлайлан оролцож 113 ууттай бэлгийг Сүхбаатар Дүүргийн Улаан Загалмайн Хороонд хүлээлгэн өглөө. Сурагчид энэхүү аянд нэгдэхийн тулд 2 өдрийн турш сургуульдаа өөрсдийн гараар хийсэн бялуу торт, амттан зарж борлуулан, цуглуулсан мөнгөөрөө бэлэг сонгон боосноос гадна сургуулиа төлөөлөн 21 багш, ажилтан энэхүү аянд нэгдсэн билээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аянд нэгдэн үе тэнгийнхээ олон найзуудыг шинэ жилээр баярлуулсан сурагчдадаа, анги хамт олноо чадварлаг удирдан зохион байгуулсан анги удирдсан багш Б.Даваасүрэн болон сурагчдаа дэмжин уг аянд оролцсон бүх багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагч нартаа гүнээ талархъя!

Сайн үйлс дэлгэрэх болтугай!