БАГШИЙН ХӨГЖИЛ

2024 оны босгон дээр багш нарынхаа хөгжлийг дэмжих 4 өдрийн уулзалт, сургалтыг амжилттай зохион байгууллаа. Үүнд:

01р сарын 02-нд “Хүүхэдтэй ажиллах арга зүй”-н бүлгийн зөвлөгөөг суралцагчдын насны онцлогоос хамааран нийт 85 багшийг 4 бүлэгт хуваан хамрууллаа. Зөвлөгөөг сэтгэл зүйч, гэр бүлийн зөвлөгч (магистр) Л.Анхзаяа удирдан явууллаа.

01р сарын 03-05-нд "Хүмүүжлийн эерэг арга" 24 цагийн багц модуль сургалтад 80 багш хамрагдлаа. Сургалтыг дараах үндэсний сургагч багш нар чиглүүллээ.

 Б.Туяа (Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн ХЭХХ асуудал хариуцсан мэргэжилтэн)

 С.Ариунаа (Нийслэлийн ЕБС-ийн НА-ны нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, ХУД-ын БХ-ийн мэргэжилтэн)

 Ю.Одгэрэл (“Шинэ Үе” сургуулийн Нийгмийн ажилтан)

 Д.Дашмягмар (ХУД-ын ЕБС-ын 18-р сургуулийн Нийгмийн ажилтан)

Энэ удаагийн сургалтыг Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсээс дэмжиж, сургалтад хамрагдсан бүх багш нарт гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулснаараа багш нарын хөгжилд томоохон дэмжлэг үзүүллээ.

Үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан сургуулийн захиргаа, аж ахуйн албаныхан болон нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.

Та бүхнийхээ шинэ оны ажилд нь өндрөөс өндөр амжилт, бүтээлийн дээдийг хүсье.