ДАВТЛАГА, ДУГУЙЛАН, СЕКЦ

2023-2024 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын сурагчдын амралтаар нэмэлт сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар зохион байгуулж байна.

Үүнд:

• Cambridge, IB хөтөлбөрийн ангиудын нэмэлт сургалт

• Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл

• 1-9 дүгээр ангийн давтлага

• Судлагдахуун тус бүрээр олимпиадын бэлтгэл

• Дугуйлан, секц /бүжиг, морин хуур, төгөлдөр хуур, гитар, зураг, волейбол, сагсан бөмбөг/

2024 оны 01 дүгээр сарын 08-наас 01 дүээр сарын 12-ны өдрийн байдлаар Кембриж, IB хөтөлбөртэй ангиудын нэмэлт сургалтад давхардсан тоогоор 580 сурагч, элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлд давхардсан тоогоор 336 сурагч, бага ангийн монгол хэл, математик, англи хэлний давтлагад давхардсан тоогоор 1014 сурагч, дунд ангийн монгол хэл, монгол бичиг, математик, англи хэл, хими, физик, биологийн давтлагад давхардсан тоогоор 868 сурагч, 21 төрлийн дугуйлан секцэд давхардсан тоогоор 558 сурагч тус тус хамрагдсан байна.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг, хүүхдээ сургуулиас явуулж буй сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд идэвхтэй хамруулж, сурагчдын амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг уриалж байна.

Жич: Нэмэлт сургалт, давтлага, дугуйлан, секц нь ямар нэгэн нэмэлт төлбөргүй болно.