НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т хүрэлцэн ирж, мэргэжлийн багш нартай уулзаж хүүхдийнхээ сурлага хүмүүжлийн талаар зөвлөгөө мэдээлэл авч, санал солилцохыг урьж байна.

I-V ангийн эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ анги удирдсан багш, англи хэл, science, мэдээлэл технологи болон математик сонгоны багш нартай уулзаарай.

Мөн бид хөтөлбөртөө хоолны амталгаа , ахлах сургуулийн зөвлөх, сэтгэл зүйч, нийгмийн ажилтны сургалт, зөвлөгөө, сургуулийн аялал гэх мэт олон үйл ажиллагааг бэлдлээ. Сургуулийн аялал хөтөлбөрийн дагуу сургуулиа тойрч үзэн, анги кабинет болон лабораторитой танилцаарай.

Эцэг эхийн өдөрлөг Бямба гарагийн өглөө 10 цагт эхэлж 19 цагт дуусах тул та бүхэн боломжит цагтаа ирж хүүхдийнхээ талаар ярилцаарай.

Жич: Хамгийн сүүлийн эцэг эхчүүдийг 18 цагт хүлээн авна.