Шинэ Үе сургуулийн төгсөгчдийн аварга шалгаруулах 5-н төрөлт тэмцээн 2025 оны 04 дүгээр сарын 05,06-ны өдрүүдэд явагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, дартс гэсэн 5-н төрлөөр 2006-2024 оны 15 төгсөлтийн 200 гаруй төгсөгчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан, бусдыгаа манлайлан оролцлоо.
Энэ удаагийн тэмцээний онцлог нь төгсөгчдийн эргэх холбоог илүү сайжруулах байсан бөгөөд 2006 оны төгсөгчид маань санаачлан нийт төгсөгчдийнхөө дунд анхны нетворкинг үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Багийн нийлбэр дүнгээр 2006 оны төгсөлтийн хамт олон тэргүүлэн шилжин явах цомын эзэд болсон бол ирэх жилийн төгсөгчдийн аварга шалгаруулах тэмцээнийг 2008 оны төгсөгчид зохион байгуулахаар боллоо.
Төгсөгчдийн тэмцээнийг хамтран зохион байгуулсан 2006 оны төгсөгчдөдөө болон тэмцээнд оролцсон, сургуульдаа ирж багаа дэмжсэн нийт төгсөгчдөдөө талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
Төгсөгчдийн тэмцээн байр эзэлсэн багууд:
Сагсны төрөлд:
I байр - 2021 оны төгсөгчид
II байр - 2020 оны төгсөгчид
III байр - 2008 оны төгсөгчид
Волейболын төрөлд:
I байр - 2024 оны төгсөгчид
II байр - 2016 оны төгсөгчид
III байр- 2022 оны төгсөгчид
Ширээний теннис төрөлд:
I байр- 2006 оны төгсөгч Г.Батхүү
II байр - 2006 оны төгсөгч О.Пүрэв
III байр - 2014 оны төгсөгч Э.Энхтөр
Дартсны төрөлд:
I байр - 2021 оны төгсөгчид Б.Буян-Эрдэнэ, М.Түвшинзаяа
II байр - 2012 оны төгсөгчид Ц.Ашидтүвшин, Ч.Номин
III байр - 2018 оны төгсөгчид Г.Мөнгөн-Эрдэнэ, А.Сувдаа
Шатрын эрэгтэй төрөлд:
I байр- 2006 оны төгсөгч М.Билгүүн
II байр - 2016 оны төгсөгч О.Амар
III байр - 2020 оны төгсөгч Б.Сугарбат
Шатрын эмэгтэй төрөлд:
I байр - 2006 оны төгсөгч Б.Туул
II байр - 2024 оны төгсөгч Э.Хонгорцог
III байр - 2012 оны төгсөгч Ч.Номин






Нийт зургийг дараах холбоосоор үзнэ үү. https://l1nk.dev/f2gnbzg

