БАЯРТАЙ МЭДЭЭ

Улсын Газарзүйн XXX олимпиад 2026 оны 04р сарын 6–9-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, манай сургуулийн 12IB-1 ангийн сурагч Э.Бат-Амгалан ахлах ангийн төрөлд “МӨНГӨН МЕДАЛЬ” хүртлээ.

Мөн сурагч Э.Бат-Амгалан нь Олон улсын газарзүйн олимпиадын сунгаанд (2025.10–2026.03) нийт 10 удаа амжилттай оролцож, дундаж оноогоороо Олон улсын олимпиадад оролцох эрхээ авсан бахдам амжилт үзүүллээ.

Тэрээр:

2026 оны 6р сард ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдах OpenGeo онлайн олимпиадад оролцоно.

2026 оны 8р сард Турк улсын Истанбул хотод болох Олон улсын газарзүйн олимпиадад Монгол Улсын сэлгээний багийн гишүүнээр шалгарсан байна.

Бэлтгэсэн багш: Б.Мөнхболор

Багш, сурагчдадаа халуун баяр хүргэж, удахгүй болох олон улсын олимпиадад нь өндөр амжилт хүсье!