СУРАГЧИЙН ХӨГЖИЛ

Өсвөр насны хүүхдүүдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өсгөх, хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, үерхлээс гэрлэлт хүртэлх эрүүл харилцааны үе шатуудыг таньж мэдэх зэрэг зан чанарт суурилсан бэлгийн боловсрол олгох “Аюулгүй сонголт” сургалтыг 8р ангийн 90 суралцагчдад амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтаар сурагчид “Би хэн бэ?”, “Хил хязгаар ба сонголт”, “Медиа ба чи”, “Эрүүл харилцаа”-ны тухай суралцаж, хувь хүний үнэ цэн, зорилгыг тодорхойлуулж, эрсдэлтэй зан үйлээс татгалзах, эрүүл амьдрал, хайр, дотно харилцааны тухай мэдлэг ойлголт, харилцааны ур чадвараа нэмэгдүүллээ. Даасан ангиа хариуцлагатай удирдан чиглүүлсэн анги удирдсан багш нар, нийгмийн ажилтан, эмч, сэтгэл зүйч болон хөтөлбөрийн зардлыг бүрэн хариуцсан сургуулийн захиргаандаа талархал илэрхийлье.