САЙН ҮЙЛСИЙН АЯН

CAS хөтөлбөрийн хүрээнд 11ib-1 ангийн сурагчид дэмжлэг хэрэгцээтэй 6 гэр бүлд хүнсний тусламж үзүүлэн, багахан ч гэсэн урам зориг хайрлалаа. Энэхүү сайн үйлсийн ажлыг Кристина Ноблийн Хүүхдийн сантай хамтран 2 дахь жилдээ зохион байгууллаа. Сурагчид өөрсдийн бүрдүүлсэн төсвөөрөө хүнсний багц бэлтгэн, айл бүрт зочлон урмын үгийн хамт хандивлаж өгсөн явдал нь сурагчдад бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, бусдын төлөө өөрийн хувь нэмрээ оруулах зэрэг зан чанарыг төлөвшүүлэх ач холбогдолтой байлаа.