Манай сургуулийн 11р ангийн суралцагчид танхимын бус сургалтын хүрээнд “М-Си-Эс Кока-Кола” үйлдвэртэй танилцах аялалд хамрагдлаа. Тус үйлдвэртэй танилцах хөтөлбөр нь компанийн байгаль орчинд чиглэн хийж буй үйл ажиллагаатай танилцах, экологийн боловсролыг дэмжих зорилготой хөтөлбөр бөгөөд бидний шимтэн уух дуртай бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэгдэн хэрэглэгчдийн гар дээр очдогийг харж танилцлаа.



