БАЯРТАЙ МЭДЭЭ

2025 оны 03р сарын 26-29-ний өдрүүдэд Испани улсын нийслэл Мадрид хотын Алкала дүүрэгт зохион байгуулагдсан “Gran Klavier” буюу Хаан хуур олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын X уралдаанд Англи, Австри, Гүрж, Өмнөд Солонгос, Хятад, Сальвадор, Испани зэрэг улсын 70 гаруй төгөлдөр хуурчид оролцсоноос манай сургуулийн 6а ангийн сурагч Б.Хасу ТУСГАЙ байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.

Монгол улсынхаа нэрийг гаргасан авьяаслаг сурагчдаа болон бэлтгэсэн багш, гэр бүлийнхэнд нь халуун баяр хүргэе.