Нийгмийн ухааны тэнхимээс 2024-2025 оны хичээлийн жилд сурагчдыг хөгжүүлэх ажлын хүрээнд 6-12р ангийн суралцагчдын дунд Музей төсөлт ажлыг амжилттай зохион байгууллаа. Үүнд:
6,7,9р ангийн нийт 364 суралцагч Чингис хаан музей үзэж сонирхож, 6р ангийн суралцагчид ханын сонин хийж судалсан хичээлтэйгээ холбож харуулсан бол 7,9р ангийн суралцагчид судалж буй хичээлтэйгээ холбон хэлэлцүүлэг зохион байгуулсан.
8р ангийн 97 суралцагч Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үзэж сонирхож, хичээлийн цагаар Монголд бурхны шашин дэлгэрсэн сэдэвтэй холбон хэлэлцүүлэг хийсэн.
10р ангийн 68 суралцагч Гамшиг судлалын төвийн сургалтад хамрагдаж байгалийн гамшигт үзэгдлийн үед ямар арга хэмжээ авах хийгээд анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар сургалтад хамрагдсан.
11р ангийн 56 суралцагч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай очиж танилцсан.
12р ангийн 45 суралцагч Монгол театрын музейтэй танилцаж Монголын театрын түүхэн хөгжил, жүжигчдийн намтар, уран бүтээлийн дээж болсон үнэ цэнтэй үзмэрүүдтэй танилцахын зэрэгцээ жүжигчин Б.Баттулгатай уулзалт ярилцлага хийлээ.
Төсөлт ажилдаа идэвхтэй хамрагдсан нийт суралцагчид болон зохион байгуулж хамтран ажилласан нийгмийн ухааны тэнхимийн хамт олон, анги удирдсан багш нар, болон сургуулийн захиргаандаа талархал илэрхийлье.
Дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

