БАЯРТАЙ МЭДЭЭ

Манай сургуулийн 2б ангийн сурагч Б.Бадрах нь ширээний теннисний өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 56р тэмцээнд амжилттай оролцож, 8-аас доош насны ангиллын ганцаарчилсан төрөлд "МӨНГӨН" медаль, багийн төрөлд "ХҮРЭЛ" медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа. Сурагч Б.Бадрах болон бэлтгэсэн багш, эцэг эх, асран хамгаалагчдад нь баяр хүргэе.