2024-2025 оны хичээлийн жилд манай сургуулийн нийт 16 төрлийн (гадаад хэл, шинжлэх ухаан, зураг, бүжиг, дуу хөгжим, үкүлэлэ, мэтгэлцээн, бийрэн бичлэг, сагсан бөмбөг, волейбол, стем, шатар гэх мэт) 55 дугуйланд 1374 суралцагч (89%) хамрагдлаа. Дугуйлан бүр суралцагчдын хүсэл сонирхолд тулгуурлан тэдний авьяас чадварыг нээх, хөгжүүлэх зорилгодоо хүрлээ. Анги нийтээрээ хамрагдсан бүжиг, найрал дуу, үкүлэлэ, СТЕМ дугуйлангуудын тайлант бичлэгийг анги бүрийн дотоод группээс танилцаарай. Дугуйланг амжилттай хичээллүүлсэн нийт багш нартаа болон тууштай хамрагдсан суралцагчдадаа баярлалаа.


Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоос дээр дарж үзнэ үү: https://l1nk.dev/8o3ghho

