Жил бүр ОХУ-ын Буриад улсад уламжлал болгон зохион байгуулагддаг “КУБОК БАЙКАЛ” олон улсын таеквондогийн наадамд энэ жил 46 багийн 1200 орчим тамирчид өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээний 16-17-н насны ангиллын 78кг-ийн төрөлд 11IB-1 ангийн сурагч Б.Ирмүүн “ТЭРГҮҮН БАЙР” эзэлсэн амжилтыг үзүүллээ. Мөн 2025 оны 3 дугаар сарын 30-нд зохион байгуулагдсан ОУ-ын таеквондогийн 30 дахь удаагийн УАШТ-ний 75кг-ийн төрөлд “ХҮРЭЛ медаль” хүртсэнээр сурагч Б.Ирмүүний Улс, бүсэд үзүүлсэн амжилтыг нь үндэслэн Таеквондогийн төрлөөр “СПОРТЫН ДЭД МАСТЕР” цол олголоо. Сурагч Б.Ирмүүндээ болон бэлтгэсэн багш, эцэг эх, гэр бүлийнхэнд нь баяр хүргэе.



