СУРАГЧИЙН ХӨГЖИЛ

Эко аяллын хүрээнд 2р ангийн 117 сурагч хамтдаа нэг өдрийг Тэрэлж байгалийн цогцолбор газартай танилцан хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Зуун ламын агуй, Мэлхий хад, Аръяабалын сүмийн түүхийг мэдэж, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах мэдлэг хандлагаас суралцлаа. Анги хамт олноороо хөгжилтэй автобус, хөгжөөнт тэмцээнд оролцож, цэвэр агаарт хөдөлгөөн хийн эрүүл мэндээ дэмжлээ. Аяллын сүүлд диско бүжиглэж баяр хөөр, эрч хүч дүүрэн аяллаа өндөрлүүллээ. Аяллын зардлыг бүрэн хариуцсан сургуулийн захиргаа, ангиа хариуцан ажилласан багш нар болон эмчдээ баярлалаа. Хамтран ажилласан "Масс тур"-ын чадварлаг хөтөч багш нартаа талархлаа.