СУРАГЧИЙН ХӨГЖИЛ

Манай сургуулиас "Масс тур" аяллын компанитай хамтран зохион байгуулсан "Монгол аялал"-д 1р ангийн нийт 110 сурагч хамрагдаж, нэг өдрийг анги хамт олноороо хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Малчин айлд зочилж гэрийн боорцог, хөөрүүлсэн сүүгээр дайлуулан, Монгол гэрийн бүтцийн талаар танин мэдэхүйн мэдлэгээ тэллээ. Аяллын зорилгоо биелүүлж төл малыг тэвэрч, хүрч, хэрхэн харилцах талаар суралцлаа. Анги хамт олноороо хөгжилтэй автобус, хөгжөөнт тэмцээнд оролцож, цэвэр агаарт хөдөлгөөн хийж эрүүл мэндээ дэмжлээ. Аяллын сүүлд диско бүжиглэж, эрч хүч, баяр хөөрөөр дүүрэн аяллаа өндөрлүүллээ.

Аяллын зардлыг бүрэн хариуцсан сургуулийн захиргаа, ангиа хариуцан ажилласан багш, эмчдээ баярлалаа. Хамтран ажилласан "Масс тур"-ын чадварлаг хөтөч багш нартаа талархлаа.