"ГҮНЖ" төвөөс хэрэгжүүлж буй “Эрүүл охид” аяны үргэлжлэл 4р ангийн 6 бүлгийн 175 сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг 2025 оны 04р сарын 29-ны өдрөөс 05р сарын 16-ны хооронд үе шаттай зохион байгууллаа.
“Би том болж байна” сургалтыг 4р ангийн нийт сурагчдад явуулж шилжилтийн насны өөрчлөлтийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.
“Миний дусалтай өдрүүд” сэдэвт сургалтад нийт охид хамрагдаж, хуанли хөтлөх, хэрэглэлээ зөв хэрэглэж сурах аргад суралцлаа.
“Хөвгүүдэд биеийн юм ирдэг үү?” сэдэвт сургалтад нийт хөвгүүд хамрагдаж, сарын тэмдгийн талаар мэдээлэлтэй болсон бөгөөд “Охидод хэрхэн туслах вэ?” гэдгийг мэдэж авлаа.
Сургалтыг амжилттай удирдан явуулсан бага ангийн багш, сургалтын сургагч багш Б.Уранчимэгтээ болон ангиа удирдаж, чиглүүлсэн 4р ангийн багш нартаа баярлалаа.




