БАЯРТАЙ МЭДЭЭ

2013 оноос эхлэн зохион байгуулагдаж буй ХИППО олон улсын олимпиад нь үндэсний болон олон улсын хөтөлбөртэй сургуулиудын 1-12р ангийн бүх суралцагчдад нээлттэй, материал нь Английн засгийн газрын харьяа OFQUAL хэмээх хяналт үнэлгээний байгууллагаар баталгаажуулсан англи хэлний ур чадварын түвшнийг үнэлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны олимпиад юм. 2025 оны ХИППО олимпиадад дэлхийн 67 орны 88,238 суралцагч, Монгол улсаас 6123 суралцагч оролцсоноос Узбекистан улсын Самарканд хотод 6р сарын 13-наас 6р сарын 15-ны өдрүүдэд болох БҮСИЙН ШИГШЭЭ-д манай сургуулиас дараах суралцагчид шалгарлаа. Үүнд:

Baby Hippo ангиллын үндэсний шигшээгээс нийт 69 сурагч шалгарснаас:

2а Д.Дастан - бүсийн шигшээд

Little Hippo ангиллын үндэсний шигшээгээс нийт 195 сурагч шалгарснаас:

4г А.Цэцэн - бүсийн шигшээд

HIPPO 1 ангиллын үндэсний шигшээгээс нийт 146 сурагч шалгарснаас:

5е C.Гэгээн - бүсийн шигшээд

HIPPO 2 ангиллын үндэсний шигшээгээс нийт 64 сурагч шалгарснаас:

7д Е.Елена - нэмэлт шигшээд

7д. З.Тэлмүүн - нэмэлт шигшээд

7б А.Энгүн - бүсийн шигшээд

HIPPO 3 ангиллын үндэсний шигшээгээс нийт 98 сурагч шалгарснаас:

9а М.Маргад - нэмэлт шигшээд

HIPPO 5 ангиллын үндэсний шигшээгээс нийт 6 сурагч шалгарснаас:

12ib-2 Б. Цэлмэг - бүсийн шигшээд тус тус шалгарлаа.

Олимпиадад амжилттай оролцсон нийт суралцагчид болон бэлтгэсэн багш, гэр бүлд нь баяр хүргэж, дараагийн шатанд нь амжилт хүсье.