2024-2025 оны хичээлийн жилд бага, дунд, ахлах ангиа төгсөж буй суралцагчдын “Эрдмийн баяр”-ын хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд 5-р ангийн 6 бүлгийн 178 сурагч, 9-р ангийн 3 бүлгийн 91 сурагч, 12-р ангийн 3 бүлгийн 76 сурагч нийт 345 суралцагч оролцож, баяраа хүндэт багш, ангийн найзууд, гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа тэмдэглэлээ.
Төгсөж буй суралцагчдын төлөөлөл хүүхдүүд талархлын сэтгэгдлээ хуваалцаж, эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөл үг хэлж, төгсөгчдөд сургаалаа хэлсэн нь үнэ цэнтэй цаг мөч байлаа. 2025 оны нийт төгсөгчдийн зүгээс 3,440,000 сая төгрөгийн үнэ бүхий номыг сургуульдаа өргөн барьж, суралцагчдын хөгжилд хувь нэмэр оруулсан сайхан үйл явдал боллоо. Ерөнхий боловсролын сургуулиа амжилттай дүүргэж буй 12р ангийн төгсөгчдөдөө батламж хадгалууллаа. Сургуулийн захиргаанаас суралцагчдын гаргасан амжилт бүтээлийг үнэлж, хүүхдийн байгууллагын тэмдгээр 38 суралцагчийг, сургалтын төлбөрийн 5-аас 100 хувийн тэтгэлгийг 43 суралцагчид олгож, нийт 81 суралцагчийг шагнан урамшууллаа. Нийт төгсөгчдийн эрдмийн цагаан зам нь дардан байж, цаашдын сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.















