ШИМТ+ байгууллагаас зохион байгуулдаг “MONGOLIA GREENMECH 2025” сургуулийн бага ангийн насны ангиллын Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи, Сэтгэлгээ, Гоо зүйн УЛСЫН УРАЛДААН боллоо. Тус уралдаанд ШИМТ+ хөтөлбөр хэрэгжүүлэгч аймаг, дүүргийн сургуулиудаас шалгарсан шилдэг 41 баг оролцсон бөгөөд манай сургуулийн 4р ангийн 6 суралцагчийг Физикийн багш Э.Амарзаяа бэлтгэн оролцсоноос:
Шинжлэх ухааны төрөлд
АЛТАН МЕДАЛЬ-ЦОМ
4в ангийн сурагч Сайнбаярын Буянбаяр
4г ангийн сурагч Зэс-Эрдэнийн Эрхэмбилэг
ТУСГАЙ БАЙР
4б ангийн сурагч Ууганбаярын Тэмүүлэн
4е ангийн сурагч Нямбаярын Билгүүнзаяа
Робот төрөлд
АЛТАН МЕДАЛЬ-ЦОМ
4б ангийн сурагч Ууганбаярын Тэмүүлэн
4е ангийн сурагч Нямбаярын Билгүүнзаяа
ХҮРЭЛ МЕДАЛЬ
4а ангийн сурагч Цэнгэлийн Цэцэн
4д ангийн сурагч Энхбаярын Эрдэнэтогтох нар тус тус шалгарч олон улсын “WORLD GREENMECH 2025” уралдаанд оролцох ЭРХ, 6 сая төгрөгийн хэрэглэгдэхүүнээр шагнагдлаа.
Уралдаанд амжилттай оролцсон нийт суралцагчид болон бэлтгэсэн багш, гэр бүлд нь баяр хүргэж, дараагийн шатанд нь амжилт хүсье.



