САЙН ҮЙЛСИЙН АЯН

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан манай сургуулийн 11ib-1 ангийн санаачилгаар “Хуваалцъя найзаа” аяныг бага ангийн сурагчдын дунд явуулж, 260 гаруй бэлэг цуглуулан Кристина Ноблийн Хүүхдийн санд хандивлалаа. Энэхүү аянд 1-5р ангийн 13 бүлгийн сурагчид хичээлийн хэрэгсэл, ном, тоглоом, хувцас, амттан зэрэг бэлгүүдийн хандивлаж, идэвхтэй оролцсон явдалд талархал илэрхийлье.

Сайн үйлс улам дэлгэрэх болтугай.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоос дээр дарж үзнэ үү. https://acesse.one/4r24gb0