2024-2025 оны хичээлийн жилийн төгсгөлд манай хамт олон ажлаа дүгнэж, бүтэн жилийн ажлын үзүүлэлт, нийт суралцагчдын массын амжилтаар бусдыгаа манлайлсан, суралцагчдыг ганцаарчилсан болон анги нийтээр нь олимпиад уралдаан тэмцээнд бэлтгэн оролцуулсан, суралцагчдын авьяасыг нээн хөгжүүлсэн, багшийн мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнд шагналт байр эзэлсэн, сургуулийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт 68 багш, удирдлагыг 100,000,000 (нэг зуун сая) төгрөгөөр шагнаж урамшуулсан бөгөөд энэ жил манай сургууль нийт 266,794,235 (хоёр зуун жаран зургаан сая долоон зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун гучин тав) төгрөгөөр багш, удирдлагуудыг шагнаж урамшуулаад байна. Мөн энэ үеэр зуны сургалтад хамрагдах, эрүүл мэндээ дэмжих, SASMO олимпиадад суралцагчдаа дагуулан Сингапур улсыг зорих гэх мэт нийт 8 багшид мөнгөн тусламж олголоо.
Нийт багш, хамт олондоо баяр хүргээд зуны амралтаа сайхан өнгөрүүлэхийг хүсье.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

