Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдрөөр сурган хүмүүжүүлэх ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажиллаж буй 49 багш ажилтныг Боловсролын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн боловсролын газар болон сургуулийн нэрэмжит шагналаар (95,000,000 төгрөг) шагнав.
Сургуульдаа олон жил тогтвор суурьшил, үр дүнтэй ажилласан бага ангийн сургалтын менежер Н.Эрдэнэжаргал, англи хэлний багш Ө.Ботагүз болон бага ангийн 12 багшийг нийт 80,000,000 төгрөгийн үнэ бүхий Тайланд улс руу аялах эрхээр шагнасан нь баярын оргил, онцгой сюрприз байлаа.
Мөн сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулж, математикийн сонгон хичээлийн I-IV ангийн дасгал ажлын дэвтэр зохиох багийг удирдсан бага ангийн сургалтын менежер Б.Сарантуяа, математикийн тэнхимийн эрхлэгч Г.Шийравжамц болон математик, бага ангийн нийт 16 багшийг зохиосон номын дээж, мөнгөн шагналаар шагнав. Цаг ямагт багш ажилтныхаа хөдөлмөрийг шударгаар үнэлж, урамшуулдаг Шинэ Үе сургуулийн ТУЗ болон удирдлагууддаа талархал илэрхийлье.
Шагнал хүртсэн багш, ажилтнууд:
БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ:
Бага ангийн сургалтын менежер Н.Эрдэнэжаргал
Байгалийн ухааны тэнхимийн эрхлэгч Н.Баярсайхан
Бага ангийн багш Д.Баасансүрэн
Биологийн багш Д.Отгонмөнх
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ:
Бага ангийн багш Э.Наранзаяа
Математикийн багш Г.Золзаяа
Бага ангийн багш О.Төгөлдөрцэцэг
ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГЭЭР:
Жижүүр Х.Алтангэрэл
БАГШИЙН АЛДАР ЦОЛ ТЭМДЭГ:
Физикийн багш П.Лхагвасүрэн
АХЛАХ БАГШ ЦОЛ ТЭМДЭГ:
Физикийн багш Д.Янжинлхам
Химийн багш Э.Мөнхтуул
АРГАЗҮЙЧ БАГШ ЦОЛ ТЭМДЭГ:
Үйл ажиллагааны менежер А.Март
Нийгмийн ажилтан Ю.Одгэрэл
Ахлах сургуулийн зөвлөх Б.Даваажаргал
Хятад хэлний багш Б.Лхагвасүрэнжав
Англи хэлний багш Б.Гэрэлтуяа
Биологийн багш Н.Сумъяасүх
Биологийн багш Б.Нансалмаа
I-IV АНГИЙН МАТЕМАТИКИЙН СОНГОНЫ НОМЫН ЗОХИОГЧ:
Бага ангийн сургалтын менежер Б.Сарантуяа
Математикийн тэнхимийн эрхлэгч Г.Шийравжамц
Бага ангийн багш Б.Бямбасүрэн
Бага ангийн багш И.Мөнхзул
Математикийн багш С.Батбилэг
Бага ангийн багш Д.Мөнхжаргал
Бага ангийн багш О.Төгөлдөрцэцэг
Бага ангийн багш Ц.Уранцэцэг
Бага ангийн багш Ё.Оюун
Бага ангийн багш Д.Баасансүрэн
Математикийн багш Г.Пүрэвдулам
Бага ангийн багш Ц.Чимэд
Бага ангийн багш Т.Дуламсүрэн
Бага ангийн багш Ц.Намжилсүрэн
Бага ангийн багш Д.Отгонсүрэн
Математикийн багш Б.Шишгэдмаа
Бага ангийн багш Д.Мөнхцэцэг
Бага ангийн багш Б.Уранчимэг
ТАЙЛАНД УЛС РУУ АЯЛАХ ЭРХИЙН БИЧИГ:
Бага ангийн сургалтын менежер Н.Эрдэнэжаргал
Англи хэлний багш Ө.Ботагүз
Бага ангийн багш Ц.Уранцэцэг
Бага ангийн багш Д.Ичинхорлоо
Бага ангийн багш Б.Бямбасүрэн
Бага ангийн багш Ц.Намжилсүрэн
Бага ангийн багш Ц.Чимэд
Бага ангийн багш И.Мөнхзул
Бага ангийн багш Т.Дуламсүрэн
Бага ангийн багш Г.Нарантуяа
Бага ангийн багш Г.Энхтунгалаг
Бага ангийн багш Д.Гантуяа
Бага ангийн багш О.Төгөлдөрцэцэг
Бага ангийн багш Д.Мөнхжаргал





