БАЯРТАЙ МЭДЭЭ

CAS & TOK Нээлттэй Өдөрлөгийн Үйл Ажиллагаа

2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Шинэ Үе сургуулийн IB дипломын хөтөлбөрт хамрагдаж буй 11р ангийн сурагчдын CAS болон TOK хичээлийн тайлант, нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

TOK (Мэдлэгийн онол) хичээлийн хүрээнд сурагчид сонгосон асуултынхаа дагуу гурван биет объект ашиглан эссэгээ танилцуулж, мэдлэгийн мөн чанарын талаарх өөрийн ойлголтыг сурагчдад хүргэлээ.

CAS (Сайн дурын үйл ажиллагаа) хөтөлбөрийн хүрээнд сурагчид олж авсан ур чадвар, туршлагаа дараах өртөөнүүдээр дамжуулан бүтээлч, сонирхолтой байдлаар танилцуулав. Үүнд:

Face Painting – нүүр будалтын бүтээлч үзүүлбэр

IB Quiz – IB хөтөлбөртэй холбоотой асуулт, тайлбар

CAS Activity Report – хийсэн ажлын зурагт тайлан

Picasso’s Palette – Хөрөг эураг, зураг будах

Action Arena – аюулгүй, хөгжилтэй биеийн хөдөлгөөний тоглоомууд

Chill & Play Lounge – тайвшруулах, оюуны тоглоом, хөгжмийн булан

Creative Chaos Zone – бүтээлч үйл ажиллагаа (лего, шавар, хайчилбар г.м.)

Image Difference – ажигч чадвар хөгжүүлэх зурган тоглоом

Мөн Open Mic тайз 09:30–16:00 цагийн хооронд нээлттэй ажиллаж, сурагчид авьяас чадвар, уран бүтээлээ чөлөөтэй илэрхийлэв.

Энэхүү өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан TOK хичээлийн багш Ө.Ботагүз, Ц.Хишигжаргал, CAS хөтөлбөрийн багш Э.Туул , нийгмийн ажилтан Ю.Одгэрэл нартаа болон идэвхтэй оролцсон IB11 ангийн нийт сурагчдадаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе!

Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.