БАЯРТАЙ МЭДЭЭ

2006 оноос эхлэн зохион байгуулагдаж буй Ази тивийн хамгийн том математикийн олимпиад болох SIMOC олимпиадад оролцохоор манай сургуулийн 4 багш, 28 суралцагч, 5 эцэг эх, асран хамгаалагчид Сингапур улсыг зорилоо. Дэлхийн тавцанд оюун ухаанаа сорин оролцож буй суралцагчид болон тэдний гэр бүл, суралцагчдаа амжилттай бэлтгэн оролцуулж буй багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.