БАЯРТАЙ МЭДЭЭ

2005 оноос эхлэн жил бүр Тайвань улсад уламжлал болгон зохион байгуулагддаг World_Green_Mech STEAM тэмцээнд энэ жил 17 орны 300 гаруй баг оролцож, оюун ухаан, сэтгэн бодох чадвараа дайчлан өрсөлдсөнөөс манай сургуулийн физикийн багш Э.Амарзаяа ахлагчтай багийн сурагчид дараах амжилтыг үзүүллээ. Үүнд:

“Tech Twins” төрөлд - Шагналт байр

“Steam’s Children” буюу STEAM хөтөлбөрийг хөгжүүлэгч улсын шагналыг тус тус хүртлээ.

Тэмцээнд амжилттай оролцсон сурагчид, сурагчдаа хичээнгүйлэн бэлтгэсэн багш, дэмжлэг туслалцаа үзүүлсэн эцэг эх, асран хамгаалагчид болон сургуулийн захиргаандаа талархал илэрхийлье.