БАЯРТАЙ МЭДЭЭ

Их Британи улсын Брайтон хотноо зохион байгуулагдсан HIPPO англи хэлний олимпиадын шийдвэрлэх буюу Play-Off шат, зуны сургуульд олон улсаас 170 гаруй суралцагч хамрагдлаа. Энэхүү Play-Off шатанд 6 Монгол сурагч байр эзэлсэнээс манай сургуулийн 10а ангийн сурагч М.Маргад HIPPO 3 ангилалд ТЭРГҮҮН байр эзэлж, бахдам амжилт гаргалаа.

Сурагч М.Маргаддаа, үе үеийн багш нар болон эцэг эх, асран хамгаалагчдад нь баяр хүргэж, Итали улсад зохиогдох финалын шатанд нь амжилт хүсье.

Эх сурвалж: Hippo Olympiad Mongolia