БАЯРТАЙ МЭДЭЭ

2025 оны 08р сарын 8-10-ны өдрүүдэд явагдсан "Сингапур Раффлэс" олон улсын хөгжмийн фестивалийн ансамблийн A2 төрлийн 12-18 насны ангиллын "Төгөлдөр хуурын хоршил" төрөлд манай сургуулийн 8а ангийн сурагч Э.Хулан амжилттай оролцож, хөгжимдөх ур чадвараа олон улсын шүүгчдэд үнэлүүлэн, орон орны хүүхдүүдтэй өрсөлдөн ХҮРЭЛ медаль хүртлээ. Сурагч Э.Хуландаа болон бэлтгэсэн багш, эцэг эх, асран хамгаалагчдад нь баяр хүргэе.