Шинэ Үе сургуулийн 23 дах хичээлийн шинэ жилийн нээлт баяр хөөрөөр дүүрэн боллоо.
Энэ хичээлийн жилд бага ангийн 24 бүлэг, дунд ахлах ангийн 32 нийт 56 бүлэгт 1600 сурагчид, 150 багш ажилтны бүрэлдэхүүнтэйгээр хичээлийн шинэ жилээ угтан авлаа. Бидний баяр дээр баяр нэмж манай сургуулийн үүсгэн байгуулагч Монгол Улсын Гавьяат багш Н.Цэрэндолгор захирал Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойн медалиар шагнуулав.
Нийт багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагч нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Энд дарж нээлтийн үйл ажиллагааг үзнэ үү.



