Дэлхийн 160 орны 10,000 гаруй сургуульд хэрэгждэг Кембриж хөтөлбөрийг бид 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн амжилттай хэрэгжүүлж өдгөө IGCSE түвшинд 3 дахь төгсөлтөө хийлээ.
2025 оны шалгалтад Кембриж хөтөлбөрийн IGCSE түвшинд суралцсан 10р ангийн 105 суралцагч шалгагдсанаас шалгалтын дээд оноо болох A* & A үнэлгээг 64 суралцагч (61%) авч англи хэлний шалгалтын үнэлгээгээр 71 (68%) суралцагч гадаадын зарим их дээд, сургуульд IELTS, TOEFL-ийн оноогүй элсэн суралцах эрхтэй боллоо.
6 суралцагч ICE буюу олон улсын дунд боловсролын гэрчилгээний шалгалтыг өгч 100% гэрчилгээний болзлыг хангалаа.
Суралцагчдадаа цаашдынх нь сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

