Сурагчдыг өөртөө итгэлтэй, хариуцлагатай, эргэцүүлэгч, шинийг санаачлагч, оролцоотой иргэн болгон төлөвшүүлдэг Кембриж хөтөлбөрийн Lower Secondary түвшинд (6-8р анги) суралцагчид шалгалтаа амжилттай өгч, Кембриж IGCSE түвшинд (9-10р анги) дэвшин суралцаж байна.
2025 оны шалгалтад Кембриж хөтөлбөрийн Checkpoint түвшинд (8р анги) суралцсан 101 суралцагч шалгагдсанаас шалгалтын дээд оноо болох Outstanding & High үнэлгээг 72 суралцагч (71%) авч, судлагдахуун тус бүр дээр өөрийн давуу болон сайжруулах чадваруудыг мэдэж авлаа.
Суралцагчдадаа цаашдынх нь сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг харна уу.

