2024-2025 оны хичээлийн жилд IB хөтөлбөрийн ангид нийт 51 суралцагч сурч төгссөний 51% нь өдгөө Австрали, АНУ, Польш, Япон, БНСУ, Хятадын их дээд сургуулиудад амжилттай элсэн суралцаж байгаа бол үлдсэн хувь Монгол улсын топ их дээд сургуулиудад өөрсдийн хүссэн мэргэжлийн дагуу элсэн суралцаж байна.
Өндөр ачаалалтай, сурагчийг сорьсон, бакалаврын түвшний бэлтгэл хөтөлбөрт хоёр жилийн турш өөрсдийгөө бүрэн дүүрэн дайчлан суралцаж, диплом, гэрчилгээ гардан авсан 2025 оны төгсөгчдийнхөө цаашдын сурлага, хөдөлмөр, ажил амьдралд өндрөөс өндөр амжилт хүсье.




