2025 оны 06 сард дэлхий даяар зохион байгуулагдсан SIL-Англи хэлний олон улсын дунд чансааны олимпиадын медалийг гардан авлаа.
2025 оны 11 сарын 14-ний өдөр Шинэ Үе сургуулийн 7а ангийн сурагч Б.Буянбилэг, 10в ангийн сурагч А.Намуунжаргал нар TOP PERFORMANCE буюу шилдэг оролцогчийн шагналаар тус тус шагнагдлаа.
Шилдэг оролцогчид нь 2026 оны 12 сард Английн Оксфорд хотод зохион байгуулагдах SIL GLobal Finals буюу Дэлхийн аваргын шатанд оролцох эрх, 30% хөнгөлөлтөөр шагнуулсан байна.
Ангиллынхаа хамгийн дээд оноо авч шилдэг оролцогчоор шалгарсан сурагчдадаа халуун баяр хүргэж цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.


