МЭДЭЭЛЭЛ

2025 оны 11 сарын 18нд Шинэ Үе сургууль дээр Кембриж хөтөлбөрийн Зүүн Азийг хариуцсан захирал, доктор Jing Zhao, Кембрижийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Ian Harris, Монгол улсыг хариуцсан менежер Stella Wang, Зүүн азийг хариуцсан ахлах менежер Sophia Feng нар айлчлан ирж Кембриж хөтөлбөр хэрэгжилт, цаашдын хөгжлийн талаарх уулзалтыг хийлээ. Манай сургуулийн үйл ажиллагаатай танилцсан төлөөлөгчид Шинэ Үе сургууль Кембриж хөтөлбөрийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж Дэлхийд нэрээ гаргасан амжилтуудыг хэдийнээ гаргаж, Кембриж хөтөлбөрөөр дамжуулан сурагчдад олгодог чадваруудыг бүрэн эзэмшүүлэхээр зорин ажиллаж байгаа сургууль тул халуун талархал илэрхийлье хэмээн уулзалтыг үр дүнг дүгнэлээ.

Энэхүү уулзалтад үнэт цаг зориулан хүрэлцэн ирж, манай хамт олонтой туршлага, санал бодлоо хуваалцсан эрхэм төлөөлөгчдөдөө гүн талархал илэрхийлье. Мөн сургуулийнхаа хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж буй сургуулийн захиргаа, багш ажилчид, эцэг эхчүүд, сурагчдадаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.

Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулан хичээнгүйлэн ажиллаж буй багш нар болон шавь нартаа цаашдын сурлага, хөдөлмөр, авьяас, бүтээлч үйлсэд нь улам өндөр, амжилтыг хүсэн ерөөе.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоос дээр дарж авна уу! https://l1nk.dev/omp7n1v