GEMA Олон Улсын Боловсролын Платформоос 2025 оны 5 сард зохион байгуулсан "International Painting Olympics 2025" уралдаанд манай сургуулийн бага, дунд, ахлах ангийн 80 сурагч Сэдэвт зургийн уралдаанд оролцож, бүтээлээ илгээснээс 2г ангийн сурагч Б.Цэлмүүн мөнгөн медаль хүртэж, амжилттай оролцсон суралцагчид сертификат гардан авлаа.
Олон сурагчдыг амжилттай бэлтгэн оролцуулсан зургийн багш нарт болон сургуульд талархал илэрхийлсэн, дурсгалын цомыг мөн хүлээн авлаа. Авьяаслаг суралцагчид болон бэлтгэсэн багш нарт нь чин сэтгэлийн талархал илэрхийлье.




