IB Diploma Awarded

Сайхан мэдээ!

Улсын тэргүүний “Шинэ үе” сургууль маань IB Diploma Programme хөтөлбөрийг хэрэгжүүлэгч анхны Монгол сургууль болоод анхны IB ангиа амжилттай төгсгөж байна.

Энэхүү IB дипломын ангид маань 5 сурагч элсэн орж 2 жилийн хугацаанд суралцаад энэ жил бүгд амжилттай төгсөн bilingual буюу хос хэлний дипломын болзол хангалаа. Нийт 45 онооноос 24 болон түүнээс дээш оноо авч байж lB диплом авах ёстой бөгөөд энэ жил горилсон нийт 174,000 сурагчдаас манай сургуулийн төгсөгчид бүгд дундажаас дээш оноо авсан байна.

Энэхүү дипломын давуу тал нь гадаадын бүх шилдэг их дээд сургуулиудад IELTS, TOEFL шаардахгүйгээр шууд элсэн орох боломжтой болох ба цаашлаад авсан онооноосоо хамаарч 100 хүртэлх хувийн тэтгэлгүүдэд хамрагдаж болох юм. Одоогоор хоёр сурагч маань Токиогийн их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах эрхээ авсан байна.

Төдийгөөс өдийг хүртэл хамтран зүтгэсэн нийт багш нар, сургуулийн удирдлага, сурагчид болон тэдэнд энэхүү амжилтыг гаргах бололцоогоор хангаж өгсөн эцэг эхчүүд, гэр бүлд нь халуун баяр хүргэе!