Ном миний анд

Бага ангийн багш нарын заах аргын нэгдлээс “Ном миний анд” сэдэвт уншлагын аяныг зохион байгууллаа.

Энэ аяны хүрээнд:

1. 2-12-р ангийн сурагчдын дунд Эцэг эхийн нэрэмжит “Зохион бичлэгийн уралдаан” явуулж нийт 39 бүлгийн 980 сурагч оролцлоо. Уралдааныг анги бүрийн эцэг эхийн зөвлөл зохион байгуулж, зохион бичлэгийг уншиж шалгаруулан эхний 5 байрт 195 сурагч шалгарлаа.

2. 2-5-р ангийн бүх сурагчдыг уншуулж, унших чадварыг ахиулах ажил зохиов.

3. 1-р ангийн сурагчдыг уншуулж, унших чадварын түвшинг тогтоов.1р ангийн 185 сурагчид бүгд холбон уншиж сурлаа.

4. 2-12-р ангийн сурагчдын дунд “Ном уншиж тэмдэглэл хөтлөх, зураг зурах уралдааныг явуулж шалгарсан 10 сурагчийг шагнаж урамшуулав.

5. Багш нарын дунд “Ном миний анд” ном уншиж сэтгэгдлээ бичих уралдааныг явуулж эхний байрт шалгарсан 5 багшийг шагнав.

6. Сурагчдын дунд шүлэг цээжилж уран тод унших уралдааныг явуулж тэргүүлсэн анги хамт олныг урамшуулж алдаршуулах ажил зохиов.

Уншлагын аянд идэвхтэй оролцсон нийт багш, суралцагчид, эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.