8Б О.Мөнхжавхлан

"Шинэ Үе" сургуулийн 8Б ангийн сурагч Отгонбаярын Мөнхжавхлан маань эсээ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэллээ.

Хүүхэд залуучуудад ирээдүйдээ юу бүтээж чадахаа мөрөөдөх, тодорхой зорилт тавьж түүндээ тууштайгаар зүтгэх урам зориг өгөх зорилготой “Би эх орныхоо төлөө юу бүтээж чадах вэ?” эсээ бичлэгийн уралдааныг Сорази сан, Боловсрол зөвлөгөө мэдээллийн төв болон Цахим өртөө холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэхүү эсээ бичлэгийн уралдаанд монгол орны өнцөг булан бүрээс хүүхэд залуучууд оролцсон ба англи хэл дээр 168, монгол хэл дээр 498, нийт 700-аад эсээг гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй 20 гаруй хүн шүүн тунгааж, оноог дүгнэсэн байна.