“Тэтгэлгийн эсээ хэрхэн бичих вэ?” сургалтад XI, XII ангийн 48 сурагч хамрагдаж эсээний бүтэц, тэтгэлгийн эсээ хэрхэн бичих тактик зэргийн талаарх мэдлэгээ өргөжүүллээ. Сургалтын дараа сурагчдаас авсан судалгааны үр дүнгээс харахад сурагчид маань дараах зүйлсийг өөртөө тусгаж авлаа хэмээн дүгнэсэн байна. Үүнд:
- Өөрийгөө танин мэдсэний үндсэн дээр эсээгээ бичих хэрэгтэй.
- Тэтгэлгийн эсээг хэзээ, хэрхэн илгээх тухай мэдэж авсан.
- Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй тул түүнийг зөв удирдаж бичих дадлыг өөртөө төлөвшүүлэх.
- Эсээ бичих гэдэг бол үгийн хойноос хөөцөлдөх ажил биш.
- Тэтгэлэг авах боломж өссөн, уралдаан тэмцээнүүдэд эсээгээ хэрхэн бичвэл дээр вэ? гэдэг өнцгийг олж авснаас гадна бичих чадвар маань нэмэгдсэн.
- Эсээг нэг суултаар ганцхан удаа бичдэггүй, бусдаас зөвлөгөө авах хэрэгтэй.
- Эсээ бичих төлөвлөгөөний талаар мэдлээ.
- Эсээг хэрхэн бичвэл тэнцэх магадлал өсдөг болохыг мэдэж авлаа.
- Эсээ сонирхол татахуйц байх хэрэгтэй болохоос биш гайхамшигтай агуу байх учиргүй.
- Зөвхөн эсээ бичих бус амьдрал дээр ч гэсэн хэрэгжүүлж болохоор дадлуудыг мэдэж авсан.
Сурагчдынхаа цаашдын сурлага хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсээд хүссэн сургуулиуддаа тэтгэлэгтэйгээр суралцаарай хэмээн ерөөе!