Шинэ хичээлийн жил эхэлж буй эдгээр өдрүүдэд ‘Шинэ-Үе’ сургуулийн сургалтын албаны зүгээс ахлах ангийн сурагчдадаа зориулан мэргэжил сонголт-карьер төлөвлөлтийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар ирээдүйн ажил мэргэжлээ хувь хүний зан чанарын онцлог болон хүсэл мөрөөдөлтэйгөө уялдуулан хэрхэн сонгох талаар зөвлөгөө өгөхөөс гадна XXI зууны ажлын байранд шаардагдаж буй ур чадварууд хийгээд ирээдүйд эрэлт хэрэгцээтэй байх ажил мэргэжлийн талаар суралцлаа. Сургалтын төгсгөлд сурагчид маань мэргэжил сонгоход туслах 3 төрлийн тест дээр ажиллаж ирээдүйн мэргэжлээ тодорхойллоо.
Ахлах ангийн cурагчдадаа цаашдынх нь сурлага хөдөлмөрт улам их амжилт хүсье!
‘Шинэ-Үе’ сургуулийн захиргаа